Хар турмалин × Талсттай обсидиан
Дотоод хүч, хамгаалалт, төвлөрөл.
Хар турмалин нь гаднын сөрөг энерги, хэт ачаалалтай орчноос өөрийгөө хамгаалж, тайван төвлөрөхөд тусалдаг гэж уламжлалд үздэг. Харин обсидиан нь дотоод үнэнтэйгээ нүүр тулж, илүүдэл сэтгэл хөдлөл, хуучин хүлээсээ танин ойлгоход бэлгэдлийн утгаар хэрэглэгддэг чулуу юм.
Лабрадорит × Талсттай шунгит
Зөн совин, өөрчлөлт, дотоод тэнцвэр.
Лабрадоритын солонгорон гэрэлтэх өнгө нь харанхуй дундаас өөрийн гэрлээ олж харахыг бэлгэддэг. Шинэ үе шат, өөрчлөлтийн үед өөрийн дотоод мэдрэмжээ сонсох, хил хязгаараа хадгалах, зорилгодоо төвлөрөхөд тусална.
Талсттай шунгит — газардуулалт, төвлөрөл, тогтвортой байдлыг илэрхийлдэг.
Алтан үст болор × Пирит
Өөртөө итгэх итгэл, зориг, элбэг дэлбэг байдал.
Алтан үст болрыг уламжлал, бэлгэдлийн хүрээнд эрч хүч, зорилго, өөрчлөлт, өөртөө итгэх итгэлтэй холбон үздэг бол пирит нь шийдэмгий байдал, хүсэл тэмүүлэл, элбэг дэлбэг байдлын бэлгэдлийг нэмнэ.
Энэ хоёр чулууны хослолыг хүссэн зүйлээ зөвхөн мөрөөдөх биш, түүндээ хүрэх алхмаа өөрөө хийх гэсэн санаагаар бүтээлээ.
“Өөртөө итгэ. Боломжоо олж хар. Тэгээд эхлүүл”

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.