brandSoluna Crystals

Карнелиан зүүлт #1

99,000₮
Богино тайлбар
Эрдэнийн чулуу - А + үнэлгээтэй талсттай карнелиан Чулууны хэмжээ - 2 мм, 6 мм Зүүлт урт: 39 см Харшил өгөхгүй, өнгөө алдахгүй Зориулалтын зэс утас, монет бүрэлттэй зэс түгжээ, оруулга Soluna Crystals брэндийн гар урлалын гоёлууддаа насан туршийн засвар үйлчилгээ хийж өгнө.
Бүтээгдэхүүний код:BCNC001

Байгалийн гаралтай чуна мана нь тунгалаг атлаа цаанаасаа гэрэлтсэн улаан, улаан хүрэн, гүн улбар шар өнгөтэй байдаг. Монголчууд үүнийг "цусан зүстэй" ч гэж тодорхойлдог. Монголчууд чуна маныг "гал улаан" энергитэй гэж үзэн, атаа жөтөө, хэл ам, элдэв хорлолыг дарагч, цусны эргэлтийг сайжруулж, зүрхэнд сайн чулуу хэмээн дээдэлж ирсэн.
 
- Амьдралын баяр баясгалан, бүтээлч санааг өдөөж өгдөг. Уран бүтээлчид, зохиолчид, шинэ санаа эрэлхийлэгчдэд маш эерэг нөлөөтэй.
- Олны өмнө гарах, илтгэл тавих, эсвэл чухал шийдвэр гаргахад тууштай, зоримог байхад тусалдаг
- Цусны эргэлтийг сайжруулах, бодисын солилцоог эрчимжүүлэх, биеийг эрч хүчээр цэнэглэхэд тусалдаг хэмээн засалд өргөн хэрэглэдэг.

Карнелиан нь маш идэвхтэй, "гал улаан" энергитэй чулуу учраас хэт уур уцаартай, эсвэл нойргүйдэлд ороод байгаа хүмүүс унтахдаа дэргэдээ тавих эсвэл шөнө зүүхэд тийм ч тохиромжтой биш байдаг. Харин өдрийн цагаар эрч хүч хэрэгтэй үедээ зүүвэл хамгийн сайн ажилладаг.

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл