-15%
Хэмнэлт:35,250₮
Моиссанит чулуу нь алмаз эрдэнийн чулуутай хатуулаг байдлаараа хамгийн ойролцоо хэмжигддэг үнэт чулууны төрөл юм. Тухайлбал MohS шаталбараар алмазны хатуулаг 10 бол моиссанит нь 9,25 байдаг. Мөн моиссанит алмазын гялалзах байдал, галд шатах чанар нь алмазнаас өндөр үзүүлэлттэй. Алмаз цельсийн 800 градуст шатдаг бол моиссанит нь 1800 градус хүртэл гэмтдэггүй. Байгалийн алмаз дэлхий дээр нэн ховордсон бөгөөд олборлолт хайгуулын зардал маш өндөр, олборлох үйл явц нь байгальд ээлгүй байдаг. Байгальд хор хөнөөл бага учруулдаг лабораторид ургуулсан моиссанит алмаз нь үнийн хувьд маш боломжийн бөгөөд физик үзүүлэлт нь хамгийн өндөр, маш сайн гялалздаг нь орчин үеийн ёс зүйтэй, байгаль дэлхийгээ хайрладаг хүн бүрийн дуртай сонголт юм.