2025 оны 01 сарын 11

Эрдэнийн чулуу нь соёлт хүн төрөлхтөний түүхэнд үргэлж гайхалтай үнэ цэнтэй байсаар ирсэн.
Одоогийн байдлаар дэлхий дээр 200 гаран эрдэнийн чулууны төрөл нээгдээд байна. Эрдэнийн чулууг хагас эрдэнийн чулуу ба жинхэнэ эрдэнийн чулуу гэж ангилдаг бөгөөд очир эрдэнэ буюу алмаз, бадмаараг, индранил, маргад чулуу нь жинхэн эрдэнийн чулууны төрөлд багтдаг. Хагас эрдэнийн чулуунд та бидний эчнээ танил болор, мана, биндэрьяа, хаш, анар, номин, оюу, гэрэлтчимэд гэх мэт бусад эрдэнийн чулуунууд орно. Энэ дундаас сувд эрдэнийн чулуунд хамаардаг ч амьд биетээс үүсдэг байна.
Тэгвэл дэлхий дээрх хамгийн үнэтэй эрдэнийн чулуу ямар чулуу юм бол?
